dobu.mndobu

Трамп Иранаас нөхөн төлбөр шаардана

Трамп Иранаас нөхөн төлбөр шаардана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранаас сүүлийн 50 жилийн хугацаанд АНУ-д учруулсан хохирлын нөхөн төлбөр шаардахаа мэдэгдлээ.

Энэ нь Иран улс Ормузын хоолойг дахин нээхийн тулд АНУ-аас дайны нөхөн төлбөр төлөх, мөн эдийн засгийн хоригийг цуцлахыг шаардсантай холбоотой юм.

Ормузын хоолой нь дэлхийн газрын тос, байгалийн хийн худалдааны чухал зам бөгөөд Иран хаалттай хэвээр байлгаснаар эрчим хүчний үнэ өсөж, дэлхийн эдийн засагт дарамт болж байна.

Одоогоор Иран, Оман хоёр хоолойг нээх асуудлаар хэлэлцэж байгаа ч АНУ, Ираны хооронд нөхөн төлбөр болон хоолойн хяналтын асуудлаар санал зөрөлдөөн хэвээр байна.

Трамп мөн Ираныг Ливан, Сири, Йемен болон Газад учирсан хохирол, хүний амь насны асуудалд хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгджээ.

Гол нь: Иран “АНУ нөхөн төлбөр төлж, хоригийг цуцалбал Ормузын хоолойг нээнэ” гэж байгаа бол Трамп үүний хариуд “тэгвэл Иран ч АНУ-д учруулсан хохирлынхоо төлөө нөхөн төлбөр өгөх ёстой” гэсэн байр суурь илэрхийлжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.