0

Энэ үеэр төслийн Эмээлт хэсэгт баригдаж буй авто замын нүхэн гарцын тулц хана болон ус өнгөрүүлэх хоолойн барилгын ажлыг шалгав. Ус өнгөрүүлэх хоолойн тоо хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой нэмэлт зардлын санхүүжилтийг шийдвэрлэж, ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэх үүрэг өглөө.
Мөн авто замын ажлыг шуурхай явуулах зорилгоор есдүгээр сарын 18-наас автомашины хөдөлгөөнийг 361 дүгээр км дэх төмөр замын гармаар түр зохион байгуулах зөвшөөрлийг Нийслэлийн Автозамын газраас аваад байна.
Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзаж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэн, ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгах чиглэл өгчээ.
Түүнчлэн төмөр замын трасс цахилгаан дамжуулах агаарын шугамтай огтлолцож буй гурван цэгийн эрчим хүчний давуулгын ажлын явцтай танилцсан байна. Өмнөх долоо хоногт өгсөн үүргийн хэрэгжилт хангалтгүй байгааг анхааруулж, ажлыг эрчимжүүлэн, тогтоосон хугацаанд бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхийг холбогдох байгууллага, гүйцэтгэгч нарт үүрэг болголоо.



Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.