dobu.mndobu

Эдийн засгийн салбаруудын бодлого, зохицуулалтын саад бэрхшээлийг хэлэлцлээ

Эдийн засгийн салбаруудын бодлого, зохицуулалтын саад бэрхшээлийг хэлэлцлээ

“Эдийн засгийг төрөлжүүлэх бодлогын реформ зураглалын 7 хоног” арга хэмжээний хүрээнд “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Эдийн засаг, хөгжлийн яам, Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн төрөлжилтийг хангах бодлого, тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төсөлтэй хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээ есдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд үргэлжилж байна.

Хэлэлцүүлгийг Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан нээж, эдийн засгийн тэргүүлэх салбаруудад шинэчлэлийн үр нөлөө хэрхэн хүрч байгааг хэлэлцэхийн зэрэгцээ бодлого, зохицуулалтын тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг хамтран боловсруулахад чиглэж байгааг онцоллоо.

Мөн Азийн хөгжлийн банкны Засаглалын мэргэжилтэн, төслийн багийн ахлагч Э.Ганзул төслийн талаар танилцуулж, хөдөө аж ахуй, эрчим хүч, санхүү, худалдааны салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагын талаар холбогдох байгууллагын төлөөллүүд мэдээлэл өглөө.

Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагын талаар ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, эрчим хүчний салбарын талаар Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтүвшин, санхүүгийн салбарын талаар Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын дарга Б.Батчимэг, худалдааны салбарын талаар Эдийн засаг, хөгжлийн яамны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Д.Дүгэрсүрэн нар илтгэл танилцуулсан байна.

Үүний дараа оролцогчид салбар тус бүрд тулгамдаж буй бодлого, зохицуулалтын саад бэрхшээлийг тодорхойлон, шийдвэрлэх боломжит арга замын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлгийн хүрээнд тодорхойлсон асуудал, шийдвэрлэх арга замуудыг Азийн хөгжлийн банктай хамтран 2029 он хүртэл хэрэгжүүлэх шинэчлэлийн төлөвлөгөө боловсруулахад ашиглахаар төлөвлөж байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.