dobu.mndobu

Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ

Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын амны хойд хэсэгт гарсан гал түймрийг бүрэн унтраажээ.

Тодруулбал, аравдугаар сарын 21-ний өдрийн 19:50 цагт гал түймэр гарч байна гэх дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, тухайн өдрийн 20:35 цагт түймрийн тархалтыг зогсоожээ.

Улмаар аравдугаар сарын 22-ны өдрийн 04:40 цагт гал түймрийг бүрэн унтрааж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгсөн байна.

Гал түймрийг унтраах ажиллагаанд Хан-Уул дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба болон мэргэжлийн ангиуд дэмжлэг үзүүлжээ. Мөн түймрийн голомтод ажилласан алба хаагчдад эрүүл мэндийн урьдчилсан үзлэг хийж, хоол хүнсээр хангасан байна.

Уг ажиллагаанд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв болон нийслэлийн Байгаль орчны газрын нийт 35 алба хаагч долоон автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.