0

Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлын хэмжээг тогтоох үүрэг бүхий ажлын хэсэгт нэмэлтээр шүүх шинжилгээний мэргэжлийн шинжээчид болон ой, ургамлын мэргэжлийн судлаачид очжээ. Мөн техник хэрэглэл, цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэж, хоёр нисдэг тэргээр тодорхойлсон цэгүүдэд ажиллагааг үргэлжлүүлж байна.
2026 оны аравдугаар сарын 25-ны Sentinel-2 хиймэл дагуулын 10 метрийн орон зайн нарийвчлалтай мэдээнд үндэслэн Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн ДЦГ орчмын хээрийн түймэрт өртсөн талбайг зураглав.
Нөмрөгийн ДЦГ-ын нийт талбай 587,744.1 га бөгөөд үүнээс 448,993.6 га буюу 76.4% нь түймэрт өртөж, 138,750.5 га буюу 23.6% нь түймэрт өртөөгүй байна.
Мөн Нөмрөгийн ДЦГ-ын хилээс гаднах 55,966.8 га талбай түймэрт өртсөн. Ингэснээр зураглалд хамрагдсан нийт түймэрт өртсөн талбай 504,960.4 га болно.
Энэхүү зураглал нь Цаг уур орчны шинжилгээний газрын, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл дагуулын хэрэглээ, тандан судалгааны хэлтэс хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн 10 метрийн орон зайн нарийвчлалтай гаргасан албан ёсны баталгаат эх сурвалж юм.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.