0

Төмөр замын суурь бүтэц хооронд дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох ээлжит зөвлөгөөн өнөөдөр /2026.11.05/ зохион байгуулагдаж байна.
Тус зөвлөгөөнд Зам, тээврийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН болон төмөр замын суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Зөвлөгөөнөөр 2025 оны зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэж, 2027 онд төмөр замын суурь бүтэц хооронд тээвэрлэх ачааны хэмжээ, галт тэрэг, вагон солилцоо, хөдөлгөөн зохион байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөл компанийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа, 2027 оны ачаа тээврийн төлөвлөлт, суурь бүтэц хоорондын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.