0
Оёдлын Холбоо /ОСНМХ/-оос санаачлан Боловсролын ерөнхий газар болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia хамтран зохион байгуулж буй “Баярлалаа багшаа” аян 2 дахь жилдээ үргэлжилж байна.
Баярлалаа багшаа аянд нэгдсэн жижиг, дунд үйлдвэрлэгчид багш танд 3-30%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Голомт банк, Хаан банк багш нарт зориулж “Багш” карт гаргасан бөгөөд Боловсролын салбарт 109,000 ажилтан байгаагаас 33,000 орчим багш нар энэхүү картыг эзэмшиж байна.
Багш бол сэтгэлийн хөдөлмөр. Багш хүнийг ямар ч насны хүн та гэж хүндэтгэдэг. Багшаас Монголын ирээдүй төрдөг. Тиймд багш нараа хүндэтгэж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж баярлалаа багшаа аянд үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагуудыг аянд нэгдэхийг уриалж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.