dobu.mndobu

“The Remarried Empress” драмын жүжигчдийн гоёл чимэглэлүүд нь Temu-гийн хямд бараатай төстэй гэх шүүмжлэлд өртжээ

“The Remarried Empress” драмын жүжигчдийн гоёл чимэглэлүүд нь Temu-гийн хямд бараатай төстэй гэх шүүмжлэлд өртжээ

Disney платформоор цацагдаж буй “The Remarried Empress” драмын жүжигчдийн хувцас, гоёл чимэглэл үзэгчдийн шүүмжлэлд өртөөд байна.

Тодруулбал, тус бүтээлийн Навьер, Рашта, Хайнри зэрэг гол дүрүүдийн зүүсэн титэм, хүзүүний зүүлт болон бусад гоёл чимэглэлтэй төстэй бүтээгдэхүүнүүд Temu онлайн худалдааны платформд худалдаалагдаж буйг харьцуулсан зургууд цахим орчинд тархжээ.

Үүний дараа үзэгчид эзэн хааны ордны тансаг амьдрал, язгууртнуудын эрхэмсэг байдлыг харуулах ёстой бүтээлийн гоёл чимэглэл хэтэрхий хямд, хиймэл харагдаж байгааг шүүмжилсэн байна. Мөн Disney шиг томоохон платформын бүтээлд хувцас, эд хэрэглэлд илүү анхаарах ёстой байсан гэх сэтгэгдлүүд ч гарчээ.

Харин уран бүтээлчдийн зүгээс зарим гоёл чимэглэлийг Temu-гээс авсан гэх мэдээллийг үгүйсгэсэн байна. Тухайлбал, Раштагийн дүрд тоглосон жүжигчин И Сэ Ёны зүүсэн хүзүүний зүүлтийг Европын хуучны эдлэлийн дэлгүүрээс худалдан авсан гэж тайлбарлажээ.

Нөгөө талаас, драмын үзэгчдийн тоо нэмэгдэж, олон нийтийн анхаарлыг татахын хэрээр дүрүүдийн хувцас, гоёл чимэглэлтэй төстэй бүтээгдэхүүнүүд онлайн худалдааны платформуудад гарч ирсэн байх боломжтой юм.

“The Remarried Empress” нь NAVER WEBTOON платформын ижил нэрт алдартай вебтүүнээс сэдэвлэсэн романтик, уран зөгнөлт бүтээл бөгөөд гол дүрүүдэд Шин Мин А, Жү Жи Хүн, И Жон Сог, И Сэ Ён нар тогложээ. Тус драм 2026 оны арваннэгдүгээр сарын 3-наас Disney+ платформоор цацагдаж эхэлсэн юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.