dobu.mndobu

Хятадад 47 настай эрэгтэй экскаватороор төрийн үйлчилгээний төвийн барилгыг нураахыг завджээ

Хятадад 47 настай эрэгтэй экскаватороор төрийн үйлчилгээний төвийн барилгыг нураахыг завджээ

БНХАУ-ын Шэньси мужийн Шиань хотын Шяньсинь шинэ бүсийн Фэндун шинэ хотод энэ сарын 9-ний өдөр нэгэн эрэгтэй экскаватор жолоодон төрийн үйлчилгээний төвийн барилга руу дайрч, их хэмжээний эвдрэл учруулжээ.

Тодруулбал, 47 настай Х овогтой эрэгтэй шар өнгийн экскаватор жолоодон тус төвийн орцны саравч, шат болон барилгын гадна фасадын хэсгүүдийг эвдэлсэн байна. Цахим орчинд тархсан бичлэгт экскаватор барилгын урд хэсгийг бараг нэг цагийн турш нурааж байгаа нь дүрслэгджээ. Тухайн үед барилгын ажилтан болон үйлчлүүлэгчид аюулгүй зайнаас ажиглаж байсан аж.

Цагдаагийн байгууллагаас арваннэгдүгээр сарын 9-ний орой мэдээлснээр, алба хаагчид тухайн өдөр 11:00 цагийн орчимд хэргийн газарт очиж, сэжигтнийг газар дээр нь баривчилсан байна. Уг хэрэгт хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй бөгөөд төрийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаа мөн өдрийн үдээс хойш хэвийн үргэлжилжээ.

Одоогоор сэжигтэнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд албадлагын арга хэмжээ авч, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Харин цагдаагийн байгууллагын албан ёсны мэдээлэлд хэрэг үйлдсэн шалтгааныг дурдаагүй байна. Цахим орчинд тархсан зарим мэдээлэлд түүнийг барилга байгууламж нураасны нөхөн төлбөр болон төрийн төсөлтэй холбоотой цалин хөлсний маргаанаас үүдэн ийм үйлдэл хийсэн гэх боловч энэ нь одоогоор албан ёсоор батлагдаагүй байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.