dobu.mndobu

NBA-гийн залуу тоглогч Yaxel Lendeborg анхны цалингаараа ээждээ шинэ байшин бэлэглэжээ

NBA-гийн залуу тоглогч Yaxel Lendeborg анхны цалингаараа ээждээ шинэ байшин бэлэглэжээ

“Golden State Warriors” багийн залуу тоглогч Yaxel Lendeborg мэргэжлийн сагсан бөмбөгийн замналынхаа эхэн үед ээждээ шинэ байшин бэлэглэж, олон нийтийн анхаарлыг татжээ.

Тэрбээр багаасаа ээждээ томоохон бэлэг барихыг мөрөөддөг байсан бөгөөд ахлах сургуульд байхдаа цагийн ажил хийж, хөдөлмөрлөж явахдаа YouTube-ээс бусад хүмүүс ээждээ байшин бэлэглэж буй бичлэгүүдийг үзээд өөрөө ч нэг өдөр ийм зүйл хийнэ гэж боддог байсан тухайгаа ярьжээ.

Yaxel Lendeborg ээж Yissel Raposo-доо зориулан шинэ байшин худалдан авч, гэнэтийн бэлгээ гардуулсан мөчөө цахим орчинд хуваалцсан байна. Бичлэгт ээж нь шинэ байшингаа хараад сэтгэл нь хөдөлж, нулимс дуслуулж буй нь дүрслэгджээ.

Түүний ээж Yissel Raposo хүүгээ сагсан бөмбөгийн замналаа үргэлжлүүлэхэд нь олон талаар дэмжиж ирсэн бөгөөд дөрвөн хүүхдээ өсгөхийн зэрэгцээ хэд хэдэн ажил хийж, гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөж байсан аж.

Сонирхуулахад, Yaxel Lendeborg 2026 оны NBA драфтаар “Golden State Warriors” багийн 11 дэх сонголтоор сонгогдсон. Тэрбээр Michigan их сургуулийн багт тоглож, NCAA-гийн аварга болж байсан бөгөөд коллежийн сагсан бөмбөгийн түвшинд амжилттай тоглосныхоо дараа NBA-д хөл тавьжээ.

Ийнхүү мэргэжлийн тамирчны замналынхаа эхэнд ээждээ шинэ байшин бэлэглэсэн түүний үйлдэл спорт сонирхогчдын анхаарлыг татаж, цахим орчинд олон хүний талархлыг хүлээж байна.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.