dobu.mndobu

Архангай аймагт айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилжээ

Архангай аймагт айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилжээ

Архангай аймгийн нутаг дэвсгэрт энэ оны аравдугаар сарын 18-23-ны өдрүүдэд айлуудын орон байранд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, хөөрөг, мөнгөн эдлэл, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлсан хэд хэдэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Уг хэргүүдийг шалгах ажиллагааны хүрээнд өмнө нь удаа дараа ял шийтгүүлж байсан болон гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн Ч нарын дөрвөн этгээдийг илрүүлсэн байна.

Тэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орогнож байсныг тогтоож, цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулан баривчилжээ.

Нэгжлэгийн ажиллагаагаар гэмт хэрэг үйлдэж олсон байж болзошгүй 31 ширхэг хөөрөг, 19 ширхэг даалин, мөнгөн бөгж, гинж, кулон, бугуйн цаг, дуран зэрэг эд зүйлсийг хураан авсан байна.

Одоогоор хураан авсан эд зүйлсээс 20 ширхэг хөөрөг, 10 ширхэг даалин болон цагаан, шаргал өнгийн 20 орчим металл эдлэлийн эзэд тогтоогдоогүй байгаа аж.

Иймд цагдаагийн байгууллагаас хураан авсан эд зүйлсийг хохирогчдод таниулах, таньж олуулах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хэрэв та дээрх эд зүйлсийн эзэн бол Архангай аймгийн Цагдаагийн газарт хандаж, мэдээлэл авахыг зөвлөлөө. Мөн иргэдийг орон байр, эд хөрөнгийнхөө аюулгүй байдлыг хангаж, сэжигтэй үйлдэл, нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдэгдэхийг анхааруулжээ.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.