0

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газраас дэвшүүлсэн “ЧӨЛӨӨЛЬЕ” үндэсний санаачилга болон зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд салбарын зөвшөөрөл, мэдэгдлийн үйл ажиллагааг хялбаршуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, бизнес эрхлэгчдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор хэлэлцүүлэг, зөвлөгөө, мэдээллийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Уг арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Зөвшөөрлийн мэдээллийн үйлчилгээний нэгдсэн төв”-д “Барилгын салбарын чөлөөлөлт, зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэл” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд барилгын салбарт олгогдож буй зөвшөөрөл, холбогдох үйл ажиллагааны талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байна.
Мөн тус төвд 2026 оны 11 дүгээр сарын 09-ээс 13-ныг хүртэл ажлын өдрүүдэд 10:00–17:00 цагийн хооронд барилгын салбарын харьяа байгууллагууд өөрсдийн эрхэлсэн асуудлын хүрээнд хамаарах төрийн зарим үйлчилгээний талаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.