dobu.mndobu

Богдхан ууланд зэрлэгшсэн нохой, муурыг барих, үргээх арга хэмжээ зохион байгуулна

Богдхан ууланд зэрлэгшсэн нохой, муурыг барих, үргээх арга хэмжээ зохион байгуулна

Богдхан уулын дархан цаазат газрын зэрлэг амьтдын идээшлэх, бэлчээрлэх орчныг хамгаалах зорилгоор 2026 оны арваннэгдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд зэрлэгшсэн нохой, муурыг барих, үргээх, туух арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.

Уг арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулах бөгөөд Богдхан уулын дараах бүс нутгуудыг хамрах юм. Үүнд:

Зайсан

Чандмань

Богино

Хүүш

Арцат

Нүхт

Жаргалант

Түргэн

Хүрэлтогоот

Чулуут

Бумбат

Төрхурах ам

Иймд дээрх өдрүүдэд иргэд, оршин суугчид болон аялагчдыг тус бүс нутгуудад ууланд алхах, аялал зугаалга хийхгүй байхыг холбогдох байгууллагуудаас анхаарууллаа.

Мөн иргэдийг гэрийн тэжээвэр нохой, муураа хараа хяналтгүй сул тавихгүй байх, хүүхдийг дээрх бүсэд хараа хяналтгүй явуулахгүй байхыг зөвлөж байна.

Хэрэв зэрлэгшсэн нохойтой таарвал ойртох, өөрөө үргээх, барих гэж оролдохгүй байх бөгөөд аюултай нөхцөл байдал илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэх шаардлагатайг анхааруулжээ.

Энэхүү арга хэмжээ нь Богдхан уулын дархан цаазат газрын зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах, идээшлэх, бэлчээрлэх нөхцөлийг сайжруулахад чиглэж байгаа аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.