0

Эрдэнэт хотын Спорт цогцолбороос энэ оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа гарснаасаа хойш сураггүй болсон О.Оюун-Эрдэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Тэрбээр сураггүй болоод 60 орчим хонож байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас уг хэрэгт эрүүгийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны ЭСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл мэдээлэхдээ, О.Оюун-Эрдэнийг олж тогтоох зорилгоор нэг иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, цагдан хорьсон гэдгийг онцолжээ.
Түүнчлэн түүнийг эрэн хайх, самнах ажиллагааг нийт хоёр удаа зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 160 алба хаагч таван өдрийн турш ажилласан байна.
Одоогоор О.Оюун-Эрдэнийн байгаа газар тогтоогдоогүй бөгөөд цагдаагийн байгууллагаас эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.