dobu.mndobu

Х.Нямбаатар Канадаас лайвдаж, Т.Даваадалай, Т.Мөнхдалай нар шүүхийн танхимд шүүгдэв

Х.Нямбаатар Канадаас лайвдаж, Т.Даваадалай, Т.Мөнхдалай нар шүүхийн танхимд шүүгдэв

Аавын хүү алдахын алийг тэр гэх вэ. Гэсэн ч ах, дүү хоёр шүүхийн танхимд мөр зэрэгцэн зогсоо нь цаанаа л нэг хөөрхий, санагдана. Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай, түүний төрсөн дүү Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо. 

Шүүгдэгч Т.Даваадалай бусдын аман яриагаар өөрийг нь шүүж байгаа талаар мэдүүлж, Т.Мөнхдалай нь байр саваа өөрийн хөрөнгөөр засварласан гэх утга бүхий зүйл хэлэв. Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяаг Интерполын хөх булантаар зарлуулж, эрэн сурвалжилж байгаа гэв. Түүнчлэн Б.Анхтуяа нь "АНУ-д цагаачлал хүссэн" гэх хариу ирсэн" талаар прокурор мэдэгдсэн юм.

Харин нөгөө талд нь түүнийг гэмт хэргийн нөхцөл байдалд хүргэсэн гэгдэж буй Хотын дарга асан Х.Нямбаатар Канад улсад бүгж байгаа. Тус улсаас ямар нэгэн цагаачлал хүсээгүй гэж байгаа ч зарим иргэд Х.Нямбаатарыг Канад улсаас улс төрийн орогнол хүссэн талаар ярьж, бичиж байгаа билээ. 

Монголын улс төрд өндөр албан тушаал хашиж байсан Х.Нямбаатарын хувьд өөрийнх нь хэрэг боогдоод эхэлмэгц шударга иргэний дүрээр лайвдах болов. Өмнө нь загас мэт дуугүй явж ирсэн тэрбээр асуудал нь адаг сүүлдээ өндрийг авах үед шударгатны дүрээр гарч ирэв. Түүний хувьд өөрийгөө яая гэж яваа хүн, юун ах дүү хоёрыг харж хандах манатай яваа. Тиймээс ах дүүсийн хувь заяа Нямбаад огтхон ч хамаагүй.

Улс төрийн хувьд гэрлийн хурдаар карьер нь өсөж явсан ах дүүс ийнхүү өнөөдөр уналтын үе дээрээ хамтдаа шүүхийн танхимд тохой залган сууж байна.

Гадаадад сургууль соёл төгссөн гэх хоёр хүүгээ шүүхийн танхимд сууж байгааг харах эцэг, эхэд нь амаргүй л байгаа байх. Ер нь тэгээд улстөрчдийн угжны хурга, дохиур болохгүйн тулд дотроо бодолтой, дороо суурьтай байхгүй бол цаг цөвүүн болсныг өчигдрийн шүүх хурал харууллаа. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.