dobu.mndobu

”ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН СУДАЛГААНД СУУРИЛСАН БОДЛОГООР ДЭМЖИХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

”ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН СУДАЛГААНД СУУРИЛСАН БОДЛОГООР ДЭМЖИХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй

Best хөтөлбөрөөс зохион байгуулсан “Жижиг, дунд бизнесийн өрсөлдөх чадварын судалгаанд суурилсан бодлогоор дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг 2024.09.18-ны өдөр болж өндөрлөв.

Энэхүү хэлэлцүүлэгт Жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагуудын 100 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр нар панелистаар оролцлоо.

Арга хэмжээний эхэнд BEST хөтөлбөр сүүлийн 5 жилийн хугацаанд ЖДҮ секторын судалгаа, шинжилгээний ажлууд хийхэд өндөр ач холбогдол өгч, хийгдсэн судалгаануудын голлох үр дүнг оролцогч талуудад танилцуулсан юм.

Судалгааны хүрээнд “Оёдлын салбарын өрсөлдөх чадварыг сайжруулж, өсөлтийг дэмжих нь”, “Хүнсний ногоо, хүлэмжийн салбарын ЖДБ-ийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь”, “Барилгын салбарын ЖДБ-ийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд тус тус хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.