0

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Ням-Очир Япон Улсын Шизуока мужийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Япон Улсын санхүүжилтээр Дорноговь аймагт хэрэгжүүлэх “Бохир усны нөөцийг ашиглах чадавхыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх, бохир усыг үр ашигтай ашиглах чиглэлээр туршлага солилцох, орон нутгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх асуудлаар санал солилцов.
Уулзалтад Япон Улсын Шизуока мужийн Засаг даргын Тамгын газрын Тээвэр, дэд бүтцийн газрын Ахуйн бохир усны хэлтсийн дарга Кооно Нобүо тэргүүтэй төлөөлөгчид болон тус яамны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.