dobu.mndobu

Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Ш.Энхийн-Од сонгогджээ

Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Ш.Энхийн-Од сонгогджээ

Монгол Улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн 12 тамирчны эцсийн бүрэлдэхүүнийг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 23-нд албан ёсоор танилцууллаа. Энэ удаагийн тэмцээнд шигшээ багийн ахлагчаар АНУ-д тоглож буй Ш.Энхийн-Од сонгогджээ.

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ноос зохион байгуулж буй “FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers” буюу 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг хэвлэлийн хурлын үеэр зарласан байна.

Өргөтгөсөн бүрэлдэхүүнд багтсан 17 тамирчнаас дараах 12 тоглогчийг сонгожээ. Үүнд:

Ш.Энхийн-Од (багийн ахлагч)

Н.Батбаяр

А.Азбаяр

Х.Оргил

С.Биндэръя

М.Өлзий-Орших

Г.Болор-Эрдэнэ

Б.Барсболд

О.Өсөхбаяр

Ч.Маргад

Э.Түшиг

Г.Дөлгөөн

Тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд энэ сарын 26, 27, 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотын “M Bank Arena”-д болно. Монголын шигшээ баг Индонез, Малайз, Хонконгийн багуудтай өрсөлдөх бөгөөд эхний тоглолтоо арваннэгдүгээр сарын 26-нд Индонезийн шигшээ багийн эсрэг хийх юм.

Энэ удаагийн бүрэлдэхүүний онцлох үйл явдлын нэг нь Ш.Энхийн-Од эх орондоо ирж, үндэсний шигшээ багийнхаа ахлагчийн үүргийг гүйцэтгэхээр болсон явдал юм.

Ийнхүү Монголын шигшээ баг эх орныхоо хөгжөөн дэмжигчдийн өмнө олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.