dobu.mndobu

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2026 оны төсвийг 4.2 тэрбум төгрөгөөр бууруулж, 102.5 тэрбум төгрөгөөр баталлаа

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2026 оны төсвийг 4.2 тэрбум төгрөгөөр бууруулж, 102.5 тэрбум төгрөгөөр баталлаа

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл 2026 оны аравдугаар сарын 26-ны өдөр хуралдаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2026 оны гуравдугаар улирлын төсвийн гүйцэтгэл болон төсвийн тодотголын талаар хэлэлцэн, төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тогтоол баталлаа.

Засгийн газраас төсвийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн эрсдэлийг бууруулах, төсвийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор зарлагын тэргүүлэх чиглэлийг дахин эрэмбэлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулсан юм.

Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2026 оны төсвийн зарлагыг 106.7 тэрбум төгрөгөөс 4.2 тэрбум төгрөгөөр бууруулж, 102.5 тэрбум төгрөг болгон баталжээ.

Тус сангаас 2026 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, хөтөлбөрүүдэд нийт 107.8 мянган иргэнийг хамруулж, 106.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Харин 2026 оны есдүгээр сарын байдлаар 87.8 тэрбум төгрөг зарцуулсан нь төсвийн гүйцэтгэлийн 82.4 хувийг эзэлж байна.

Төсвийн тодотголын хүрээнд санхүүжилтийг шинэчлэн хуваарилахын зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх, сангийн хөрөнгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо.

Хуралдааны үеэр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир батлагдсан тогтоолын хэрэгжилтийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шуурхай зохион байгуулж, хөтөлбөр, арга хэмжээний үр дүнд хяналт тавин, төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулалтыг хангаж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржанд чиглэл болголоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.