dobu.mndobu

BLACKPINK хамтлагийн гишүүн Женни “Dracula” дуугаараа Грэммийн хоёр төрөлд нэр дэвшжээ

BLACKPINK хамтлагийн гишүүн Женни “Dracula” дуугаараа Грэммийн хоёр төрөлд нэр дэвшжээ

Дэлхийн алдарт BLACKPINK хамтлагийн гишүүн Женни Австралийн Tame Impala хөгжмийн төслийн уран бүтээлч Кевин Паркерын хамтарч бүтээсэн “Dracula” дууныхаа ремикс хувилбараар 2027 оны Грэммийн шагналын хоёр төрөлд нэр дэвшлээ.

АНУ-ын Дуу бичлэгийн академи 2026 оны арваннэ2гдүгээр сарын 16-нд 69 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийг зарласан байна.

Тэдний хамтарсан “Dracula” бүтээл хөгжмийн салбарын томоохон ангиллын нэг болох “Оны шилдэг бичлэг” (Record of the Year), мөн “Шилдэг поп дуэт/хамтлагийн тоглолт” (Best Pop Duo/Group Performance) төрөлд тус тус нэр дэвшжээ.

Мөн K-pop охидын хамтлаг IVE болон KiiiKiii нар “BANG BANG”, “404 (New Era)” дуунуудаараа “Азийн шилдэг поп хөгжмийн үзүүлбэр” (Best Asian Pop Music Performance) хэмээх шинэ төрөлд нэр дэвшсэн байна. Тус төрөлд BABYMETAL, BINI, LiSA, SB19 зэрэг Азийн уран бүтээлчид мөн багтжээ.

Энэ жил Грэммийн шагналын төрөлд шинээр нэмэгдсэн “Азийн шилдэг поп хөгжмийн үзүүлбэр” ангилал нь K-pop, J-pop, C-pop зэрэг Азийн поп хөгжмийн урсгалын уран бүтээлчдийн уран сайхны чанар, гүйцэтгэлийг үнэлэх зорилготой юм.

Харин дэлхийд алдартай BTS болон Stray Kids хамтлагууд уг шинэ төрөлд бүтээлээ нэр дэвшүүлээгүй байна. BTS хамтлаг хөгжмийг бүс нутаг, хэлээр ангилахын оронд уран бүтээлийг нь байгаагаар нь сонсож, үнэлээсэй гэсэн байр сууриа илэрхийлж байжээ. Мөн Stray Kids хамтлагийн агентлаг JYP Entertainment шинэ ангилалд бүтээл ирүүлээгүй гэдгээ баталсан байна.

69 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол 2027 оны хоёрдугаар сарын 7-нд АНУ-ын Лос Анжелес хотын Crypto.com Arena-д зохион байгуулагдана. Эцсийн шатны санал хураалт 2026 оны арванхоёрдугаар сарын 10-наас 2027 оны нэгдүгээр сарын 7 хүртэл үргэлжлэх юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.