0

Япон улсад 14 настай охин TikTok платформоор шууд дамжуулалт хийж байхдаа орон сууцны зургаадугаар давхрын тагтнаас унаж, амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Энэ сарын 16-ны Рука гэх өсвөр насны охин тагтны хашлага дээр сууж байхдаа тэнцвэрээ алдан унасан байна. Улмаар толгойдоо хүнд гэмтэл авч, эмнэлгийн тусламж авсан ч нас баржээ.
Мөн тухайн үед шууд дамжуулалтыг үзэж байсан хүмүүс охиныг айж, нөхцөл байдал аюултай байгааг хэлж байсныг сонссон гэх мэдээлэл гарсан байна.
Одоогоор Японы цагдаагийн байгууллага уг хэргийн нөхцөл байдал, ослын шалтгааныг тогтоохоор шалгалт явуулж байгаа аж.
Энэхүү харамсалтай хэрэг нь өсвөр насныхны цахим орчны хэрэглээ, шууд дамжуулалтын үеийн аюулгүй байдалд анхаарах шаардлагатайг дахин сануулж байна. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ цахим хэрэглээнд анхаарал хандуулж, эрсдэлтэй үйлдлээс урьдчилан сэргийлэх нь чухал юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.